СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2017-06-12

      Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны наймдугаар хуралдаан 2017 оны 6 дугаарр сарын 12-ны өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар: 
-Дүүргийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
-ИТХ-ын 2017 оны 01 дүгээр /Ээлжит/ хуралдааныг зарлан хуралдуулах тухай ИТХ-ын дарга Э.Ганбат
-ГХУСАЗЗ–ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
-Сонгуулийн хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Бусад гэсэн асуудлуудыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Азжаргал нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.
     ИТХ-ын тэргүүлэгчид "Дүүргийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" асуудлыг дэмжин 6 дугаар сарын 19-ний өдөр хуралдах ИТХ-ын 2017 оны 01 дүгээр /Ээлжит / хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.
     Мөн энэ 7 хоногт ИТХ дахь АН, МАН-ын бүлэг, ИТХ-ын Ажлын хороод хуралдаж санал, дүгнэлтээ гаргах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%