СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Дүүргийнхээ 250 гаруй хүүхдэд хөлбөмбөгийн бөмбөг гардуулж өглөө

2017-06-05

     Монголын хөлбөмбөгийн холбооноос 2017 оныг дасгалжуулагчийн боловсролыг дэмжих жил болгон зарлажээ.
     Үүнтэй холбоотойгоор МХБ-ийн холбоо, Их талын дуулиан ТББ-тай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын багш, сурагчдад “Grassroots" хөлбөмбөгийн сургалт, фестивалийг зохион байгуулж байна.
     Энэхүү сургалт, фестивалийн арга хэмжээ Сүхбаатар дүүрэгт 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Дамбадаржаа дахь дүүргийн 58 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд зохион байгуулагдлаа. Фестивальд Сүхбаатар дүүргийн 1, 4, 6, 16, 35, 58, 71, 131, ӨЗБЛАСургууль, Тусгайсургалттай 29-р сургуулийн биеийн тамирын багш нараар ахлуулсан хөлбөмбөг сонирхогч, хичээллэгч 250 гаруй хүүхэд багачууд хүрэлцэн ирж оролцлоо. 
     Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Их талын дуулиан ТББ-ын тэргүүн Д.Тэрбаатар, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, дүүргийн Засаг даргын Зөвлөх П.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс оролцож хөлбөмбөгийг сургуулиуддаа улам хөгжүүлэхийг хүсэн ерөөж, фестивальд ирсэн сургуулиудын багш дасгалжуулагч, хүүхэд багачуудад хөлбөмбөгийн бөмбөг гардуулж өглөө.
Хүүхэд төвтэй хөлбөмбөг хөгжин мандах болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%