СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Хар тамхи, мансууруулах бодисын эсрэг “Бид татгалзаж байна” өдөрлөг зохион байгуулагдлаа

2017-06-02

      Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Ерөнхий боловсролын 1, 2, 3, 11, 45, 58, 71 дүгээр сургуулийн ахлах ангийн 600 гаруй сурагчдад хар тамхи, мансууруулах бодисын хор уршигийн талаар “Бид татгалзаж байна” өдөрлөгийн арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Улаанбаатар чуулгын танхимд зохион байгууллаа. 
Энэхүү өдөрлөгийг Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Э.Ганбат санаачилсан бөгөөд тэрээр өдөрлөгийн арга хэмжээг нээж Монголын нийт хүүхэд, залуучуудад хандан мэндчилгээ дэвшүүлж хар тамхи, мансууруулах бодис, хорт муу зуршлаас татгалзаж байхыг уриаллаа. 
      Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Болор, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Хэв журмын ахлах байцаагч цагдаагийн хошууч Б.Алтанзул болон нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э.Энхзаяа, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Болормаа, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Бас-Оргил нар оролцов.
      Өдөрлөгийн үеэр сурагчдад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай” хуулиар танилцуулга хийж, хар тамхи, мансууруулах бодис түүний хор хөнөөлийн талаар баримтат нэвтрүүлэг үзүүлж мэдээлэл өглөө. 
 Мөн арга хэмжээнд “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч С.Гантогоо, дуучин С.Зоригт, А.Хишигдалай, N.M.N болон Дижитал хамтлагын уран бүтээлчид оролцож сурагчдад мансууруулах бодис, хар тамхины хор уршигийн талаар мэдээлэл өгч энэхүү муу зуршлаас хол байж татгалзаж байхыг зөвлөсөн.
      Энэхүү үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан Улаанбаатар чуулгын хамт олонд талархсанаа илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%