СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

СҮХБААТАР ДҮҮРЭГ АНХНЫ ДУГУЙТ ЭРГҮҮЛИЙГ САНААЧЛАН АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2017-05-26

     2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олонд унадаг дугуй хүлээлгэж өгөх үйл ажиллагаа боллоо.
     Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс иргэд, аж ахуйн нэгж байгууллага, жуулчид ихээр үйлчлүүлж, дамжин өнгөрдөг гудамж талбай орчимд гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дугуйт эргүүл ажиллуулахаар санхүүжүүлж шийдвэрлэсэн юм.
     Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Э.Ганбат энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “:...Сүхбаатарын талбай, Цэрэндоржийн гудамж, Сөүлийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөнд дугуйт эргүүлүүд ажилласнаар олон эерэг өөрчлөлтүүд гарна” гэлээ.
     Ингэснээр иргэдийн маань болон гадаадын жуулчдын аюулгүй амгалан зорчих орчин нөхцөл сайжирч жуулчдын тоо олширч, эдийн засагт сайнаар нөлөөлнө. 
     Удахгүй болох 2017 JCI ASPAC буюу Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалтаар дэлхийн 40-н орны 3000 гаруй манлайлагч залуус Монголд хуран цугларах ба арга хэмжээний ихэнх үйл ажиллагаанууд нь Сүхбааатар дүүргийн нутаг дэвсгэрт явагдахаар болсонтой бас холбоотой билээ.
Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Э.Ганбат, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Азжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга С.Буянжаргал, Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч Ж.Өлзий-Орших болон цагдаагийн албан хаагчид, дүүргийн урамшилт эргүүлүүд болон иргэд оролцлоо.
     Ийнхүү Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олон эхний ээлжинд дэлхийд алдартай дугуй үйлдвэрлэгч “GIANT” компанийн 2017 оны шинэ загварын иж бүрэн хэрэгсэл бүхий зургаан дугуйгаар дээрх гудамж, талбайд эргүүлд гарч ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%