СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ИТХ-ын танилцуулга, товч түүх

2014-08-19 16:59

Түүхэн замнал

  Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн 4 дүгээр бүлгийн 59 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг хороонд Иргэдийн Нийтийн Хурал, тухайн хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1992 оны 10 дугаар сард анх дугаар хуралдаанаа хийснээр үүсч хөгжсөн түүхтэй билээ.

            1992-1996 онуудад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нь 2 жилийн хугацаатайгаар хорооны Иргэдийн нийтийн хуралдаанаас сонгогддог байв.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдллагын тухай хуулинд өөрчлөлт орж, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль батлагдан гарч мөрдөгдсөнөөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 4 жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар ажиллах болсон байна.

            Тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн болон Хурлын даргаар 1992-1994 онд Л.Дамдин, 1994-1996 онд Ж.Хорлоо, 1996-2000 онд Д.Энхбаяр, 2000-2004 онд Б.Цэрэн, 2004-2008 онд С.Батхуяг, 2008-2010 онд Г.Өлзийбүрэн, 2011 онд А.Амарсайхан, 2012-2016 онд Б.Ган-Эрдэнэ нар ажиллаж байсан бөгөөд 2016 оноос Э.Ганбат ажиллаж байна.

            Орон нутгийн хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдсан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 34 төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Ардчилсан намын гишүүн 19, Монгол Ардын намын гишүүн 16, анх удаагаа сонгогдож байгаа 18, хоёр ба түүнээс дээш удаа согогдсон 17 төлөөлөгч байна.

            Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тасралтгүй, байнгын ажиллагааг хангах зорилгоор хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий

  1.             Хууль зүй, төрийн байгуулалт хариуцсан ажлын хороо /дарга С.Эрдэнэболд/
  2.             Нийгмийн бодлогын асуудал хариуцсан ажлын хороо, /дарга П.Анхтуяа/
  3.             Төсөв, санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан ажлын хороо /дарга Л.Амарзаяа/
  4.             Тохижилт, дэд бүтцийн асуудал хариуцсан ажлын хороо /дарга Т.Мөнхбаяр/
  5.             Газрын харилцаа, байгаль экологийн асуудал хариуцсан ажлын хороо /дарга С.Очирбат/
  6.         Өргөдөл гомдлын асуудал хариуцсан ажлын хороо /дарга Ж.Энхзаяа/ гэсэн хороодтойгоор нийслэл, дүүргийн хөгжилд иргэдийн бүтээлч санаачлага идэвхитэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн хүндэтгэж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг бид зорин ажиллаж байна.

2014-08-19 16:59

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 154
  • НИЙТ:
  • 329 493